Хууль эрх зүй
Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 он.
1. Ерөнхий
Эдгээр нөхцөл нь Lunas Printing (“бид”) болон үйлчлүүлэгч (“та”) хооронд printing.lunas.mn дээр хийгдэх захиалгад үйлчилнэ. Захиалга үүсгэснээр та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Захиалга ба төлбөр
Захиалгын үнэ нь сонгосон хэмжээ, хуудасны тоо, хавтас болон нэмэлт үйлчилгээнээс хамаарна. Эцсийн үнийг төлбөр төлөхөөс өмнө харуулна.
Төлбөрийг wire.mn-ээр дамжуулан төлнө. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа таны ном хэвлэлд бэлтгэгдэнэ.
3. Preview ба баталгаажуулалт
Та төлбөр төлөхөөсөө өмнө угсарсан номоо бүрэн preview хэлбэрээр харж, шалгах боломжтой. Баталгаажуулсны дараа хэвлэлт эхэлдэг тул зураг, текст, байршлаа сайтар нягтлана уу.
4. Хэвлэлт ба хүргэлт
Хэвлэлтийн хугацаа нь захиалгын хэмжээ, ачааллаас хамаарч ажлын 3–7 өдөр байна. Хүргэлтийн төлбөр захиалга баталгаажихад тусад нь тооцогдоно.
5. Буцаалт
Ном нь таны өөрийн зураг, дизайнаар хийгдсэн хувийн бүтээгдэхүүн тул хэвлэлт эхэлсний дараа буцаалт хийгдэхгүй. Хэвлэлийн эвдрэл, бидний талын алдаа гарсан тохиолдолд үнэ төлбөргүй дахин хэвлэж өгнө.
6. Холбоо барих
Асуулт, гомдол байвал info@lunas.mn хаягаар холбогдоно уу.
